Наадмын тухай
Монгол-87/89 ГҮТББ-ийн
V Спорт Наадам · 2026
Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийг 1987, 1989 онд төгссөн нэгэн үеийнхний албан ёсны тавдугаар спорт наадам. 20 аймаг, 4 дүүрэгийн оролцоотой, 5 спортын төрлөөр, 2 өдрийн турш Улаанбаатар хотын "Буянт Ухаа" спорт ордонд зохион байгуулагдана. Энэхүү надмыг хамгийн анх Сүхбаатар аймаг санаачлан өөрсдөө зохион байгуулсанаас хойш Архангай, Дархан-Уул, Орхон аймгуудад 4 удаа зохион байгуулагдаж эдүүгээ 5 дахь наадамтайгаа золгож байна. Энэ жилийн наадамд Улаанбаатар хотоос тэр үеийн районы төлөөл Ажилчин, Сүхбаатар, Найрамдалын районы багууд шинээр орж ирж байгаа нь онцлог болж байгаа юм.
Зорилго ба үнэт зүйлс
Монгол оронд болон гадаадад амьдарч буй 87, 89 онд төгссөн нэгэн үеийнхнийг нэгтгэж, нөхөрлөлийг бэхжүүлнэ.
Шударга, ил тод, спортын зарчимтай тэмцэл өрнүүлж, аймаг, байгууллага хоорондын эрүүл өрсөлдөөнийг дэмжинэ.
Наадмаар дамжуулан тамирчид болон багийн гишүүд өөрсдийгөө нотолж, дараагийн үед үлдэх дурсамж бүтээнэ.
"Өнгөлөг · Сүрлэг · Тэнгэрлэг · Ухаалаг" уриан дор монгол ёс заншил, эв нэгдлийг дээдэлнэ.
Наадмын түүх
| Удаа | Жил | Хот | Спортын төрөл |
|---|---|---|---|
| I наадам | 2022 | Улаанбаатар | 2 төрөл |
| II наадам | 2023 | Архангай | 4 төрөл |
| III наадам | 2024 | Дархан-Уул | 5 төрөл |
| IV наадам | 2025 | Орхон аймаг | 5 төрөл |
| V наадам ★ | 2026 | Улаанбаатар | 5 төрөл |
Оролцогч аймгууд
2026 оны наадамд 20 аймаг, 4 дүүрэг оролцоно
