Шууд дамжуулалт
Монгол 87/89 · V Спорт Наадам
Монгол 87/89 Төгсөгчдийн Холбоо ГҮТББ
V Спорт Наадам · 2026
Өнгөлөг · Сүрлэг · Тэнгэрлэг · Ухаалаг
Огноо
06.11 — 06.13
Байршил
"Буянт Ухаа" спорт ордон
Зохион байгуулагч аймгууд
Өмнөговь · Сэлэнгэ · Төв · Увс
Лого
Монгол 87/89 ГҮТББ
V Спорт Наадам
Бүртгүүлэх →Шууд дамжуулалт ▷
Мэдээ · Мэдэгдэл

Онцлох мэдээ

Мэдээ
2026.06.15Редакц

Авто машины сугалаа 6 сарын 25 хүртэл үргэлжилнэ.

За одоо бүгдээрээ ганган улаан машинаа галтай цогтой нэгэн найздаа гардуулж өгөхөөр давалгаалцгааяаа. Миний биe нь энэ ажлыг хариуцсан боловч, хэдэн өдөр юм юманд гүйгээд, дундуур нь 2 өдөр тэмцээнд ороод энэ ажлаа нэлээн цалгардуулаад, идэвхжүүлж чадсангүйдээ хүлцэл мэдүүлж байнөө. Нэгэн сайхан найзыгаа унаатай болгох чинь бас л гоё шүү дээ. Бүгдээрээ аймаг, сум, сургууль, ангийнхандаа мэдээллээд, уриалаад өгөөрэй.Одоогоор 20% тай байгаа тул хүн бүхний оролцоо чухал байна. Сугалаа 6 сарын 25 хүртэл үргэлжилнэ. 100.000 төгрөгний сугалаа авбал 4+1 буюу 5ш Сугалааны эрхтэй болох юм шүү LEXUS CT200 хэнд очих бол?

Дэлгэрэнгүй →

Бусад мэдээ

Зохион байгуулалт
2026.05.18Редакц

Монгол 87/89 ТББ-ын уламжлалт спортын 5 дугаар их наадмын техникийн зөвлөгөөн болж, тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Тэмцээнд оролцох спортын төрлүүдийг шүүх журам, зохион байгуулалтын талаар шүүгчдийн зүгээс тайлбар, танилцуулга хийж холбогдох мэдээллийг өглөө. Мөн нийслэлээс оролцох баг тамирчдыг тэмцээнд оролцуулах асуудлыг УЗ-ийн хурлаар оруулж, санал хураалт явуулахад уг санал хураалтанд оролцсон гишүүдийн 67% санал авч дэмжигдсэн болохыг зохион байгуулагч нар тус техникийн зөвлөгөөн дээр мэдэгдлээ. УБ хотоос оролцож байгаа 87/89 оны төгсөгчдийг хуучин засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтаар оролцуулахаар болсон байна. УБ хотоос оролцож байгаа баг тамирчид монтаж, төгсөлтийн гэрчилгээг голлон үзэх ба ямар нэгэн зөрчил бодитоор илэрвэл тэмцээнээс хасахыг ЗБ нараас санууллаа. Татвар, бооцооны асуудлыг бусад оролцогч аймгуудын адил төлөх шаардлагыг хүргүүлсэн. Уг шаардлагыг хүлээн авч оролцоно гэдгээ Ажилчин, Найрамдал, Сүхбаатар районы төлөөллүүд илэрхийлсэн болно Техникийн зөвөлгөөнөөс гарсан шийдвэр эцсийн бөгөөд тэмцээнд оролцогч баг тамирчид уг шийдвэр, зохион байгуулалтын нөхцөлийг дагаж мөрдөхөө зөвшөөрсөн. Иймд аймаг, дүүргийн төлөөлөл энэхүү зөвлөгөөнөөс шийдвэрлэсэн асуудлыг тус бүрийн баг хамт олондоо зөв бүрэн таниулах шаардлагатай! Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг 2026 -06-03 өдөрт багтаан өгөхийг аймгуудын төлөөлөл нарт мэдэгдлээ Тоглолтын сугалаа явагдаж, багууд өрсөлдөгч нараа мэдэж авснаар техникийн зөвлөгөөн өндөрлөв. Нийт оролцогч багууддаа амжилт хүсье! Спортын нөхөрлөл мандтугай! Дотоод хяналтын зөвлөл

Бүртгэл
2026.05.14Зохион байгуулах хороо

тамирчдын мэдүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ үү

"БИД ХАМТДАА" Спортын V их наадмын тамирчдын мэдүүлгийг tu.oyunchimeg@gmail.com хаягаар 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Мэдүүлгийн бүртгэлийг доорх байдлаар өдөр бүр мэдээлэх тул багийн менежер, багийн ахлагч нар анхаарна уу. Мэдүүлгийн загварыг мөн хавсаргав.

Хуваарь
2026.05.08Спортын хороо

Шатар болон дартсын тэмцээний хуваарь 6 дугаар сарын 11 ний өглөө шууд явагдана.

Шатар болон дартсын тэмцээний хуваарь 6 дугаар сарын 11 ний өглөө шууд явагдана.

← Нүүр хуудас руу буцах