Монгол 87/89 ГҮТББ
Монгол 87/89 ГҮТББ
Нэгдэл · Уламжлал · Хамтын ажиллагаа
Холбоо барих
Хаяг
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 5-р хороолол, Нарны гудамж 20а-5
Лого
Монгол 87/89 ГҮТББ
Нэгдэл · Уламжлал · Хамтын ажиллагаа
ТББ-ын дүрэм · 16.3

Албадууд

Гүйцэтгэх захирлын албадын үйл ажиллагааны чиглэл, үүрэг — Төрийн бус байгууллагын дүрмийн 16.3-д заасан ажлын албуд.

Эрүүл мэндийн ажлын алба

Гишүүн төгсөгчдийн эрүүл мэндийн салбарын судалгаа хийж, хамтын ажиллагааг ханган, үзлэг оношилгоо, сургалт семинар болон төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулна.

Дэлгэрэнгүй →

Нийгмийн харилцааны ажлын алба

Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сурталчилгаа явуулж, гишүүд байгалийн давтагдашгүй хүчин зүйлд өртсөн үед тусламж дэмжлэгийн аян зохион байгуулна.

Дэлгэрэнгүй →

Боловсрол, сургалтын ажлын алба

Боловсролын салбарын судалгаа гаргаж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж, гишүүдэд шаардлагатай сургалт хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүдийг тэтгэлэгтэй сургуулиудад зуучлах зөвлөгөө өгнө.

Дэлгэрэнгүй →

Бизнес хөгжүүлэлтийн ажлын алба

Гишүүдийг бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаанд оролцуулах ажлыг зохион байгуулж, ЖДҮ-ийн холбоод болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад зөвлөж дэмжинэ.

Дэлгэрэнгүй →

Гадаад харилцаа, аялал жуулчлалын ажлын алба

Гишүүдийг гадаадын ижил төстэй холбоо, байгууллагуудтай холбож хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, гадаад болон дотоод аяллыг зохион байгуулж гишүүдээ хамруулна.

Дэлгэрэнгүй →

Биеийн тамир спортын ажлын алба

Олон улсын болон нийслэл, аймаг сумдаас зохион байгуулж буй тэмцээн уралдаанд гишүүдийг хамруулж бэлтгэн дасгалжуулж, нийтийн биеийн тамирын арга хэмжээнүүд зохион байгуулна.

Дэлгэрэнгүй →

Соёл урлагийн ажлын алба

Нийслэл, аймаг сумдаас зохион байгуулж буй арга хэмжээ, тэмцээн уралдаан болон ТББ-ын хэмжээний соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж гишүүдийг өргөнөөр оролцуулна.

Дэлгэрэнгүй →

Мэдээлэл, сурталчилгаа идэвхжүүлэлтийн алба

ТББ-ын талаарх мэдээллийг гишүүдэд хүргэж түгээж, зохион байгуулж болон хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй →
← Нүүр хуудас