Онцлох
"БИД ХАМТДАА" V спорт наадам өндөрлөлөө
🥰 Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийг 1987, 1989 онд төгссөн нэгэн үеийнхний тавдугаар спорт наадам 2026.06.11- 13 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай сайхан болж өнгөрлөө 👍
Энэ жил 20 аймаг, нийслэлийн 3 дүүргийн оролцоотой, спортын таван төрлөөр зохион байгуулагдсан спорт наадамд Улаанбаатар хотын тэр л үеийн районуудаас Ажилчин, Сүхбаатар, Найрамдалын районы багууд анх удаа нэгдэн оролцсон нь онцлог байв 🤩
🏀 Эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд алтан медалийг Сүхбаатар дүүрэг (25:20) мөнгөн медаль Дорноговь аймаг, хүрэл медалийн төлөө Дархан- Уул (21:18) Өмнөговь аймгууд өрсөлдөж Дарханчуудын хожлоор өндөрлөлөө. Харин эмэгтэй төрөлд 🥇алтан медалийг Дархан- Уул (16:11) мөнгөн медаль Төв аймаг хүртсэн бол, хүрэл медалийн төлөө Увс аймгийн охид (13:2) харьцаагаар Ажилчны районы багийг илүүрхлээ.
🏐 🤾 Хандгайт дахь их Тамир амралтын Олимп спорт зааланд Монгол 87\89 чүүдийн волейболын тэмцээн өрсөлдөөнтэй, олныг дуу алдуулсан сайхан тоглолтуудаар өрнөж, эмэгтэйчүүдээс 🥇алтан медалийг Дундговь аймаг (2:0) мөнгөн медаль 🥈Ховд аймаг, хүрэл медальд 🥉 Увсын охид (2:0) Хөвсгөлийн багийг хожиж шалгарлаа. Волейболын эрэгтэй багуудын ялагчаар Говь-Алтай аймаг 🥇алтан медаль (2:0) Хөвсгөл аймаг мөнгөн медаль, Сүхбаатарын район (2:1) Ховд аймгийг хожиж хүрэл медалийн эзэн боллоо.
🏵️Шатарын тэмцээнд Г.Отгонпүрэв (Төв ), У.Цоггэрэл (Өмнөговь) нар алтан медаль, О.Батзориг (Дорноговь), А.Найгаль (Дундговь) мөнгөн медаль, Б.Насанжаргал (Сүхбаатарын район), Л.Жаргал (Сүхбаатарын район) нар хүрэл медалийн амжилтаар тэмцээнийг тэргүүлэв 🥰
🎯 Дартс ба ширээний теннисийн тэмцээнүүд багын тоглолтоор зохион байгуулагдаж, дартсын 🥇алтан медалийг Өвөрхангай, мөнгөн медальд Дорнод, хүрэл медальд Ажилчны районы багууд тодорсон бол ширээний теннисийн төрөлд Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймгууд 🥇🥈🥉алт мөнгө хүрэл медалийн эзэд болов.
💃🕺 Спорт наадмын хүрээнд шилдэг Найс бүжигчдээ шалгаруулж, эрдмийн хөтөч- 📖📚номын баяраа Найсууд маань найраг шүлгээр, 🎊 дуу хуураар мялаан хөгжилджээ.
Хамгийн дуулиантай мэдээ 📯Нийслэлийн Сүхбаатарын районы Найсуудын баг маань тавдугаар спорт наадмын шилжин явах 🏆 алтан цомын эзэн боллоо.
Хуваалцах
← Бусад мэдээ



